Боловсрол, шинжлэх ухааны яам, БОАЖЯ хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын чуулганыг зохион байгуулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус чуулганд 21 аймаг, 360 сумын багш, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагынхан болон Австрали, Индонези, Европын холбоо, Япон, БНХАУ, АНУ зэрэг улсын төлөөллүүд цахимаар холбогдон илтгэл тавьж, туршлага хуваалцаж буйг албаныхан мэдээллээ. Тэгвэл өчигдөр тус цахим чуулганаар байгаль орчин, эко хэрэглээ буюу “Өсвөр үеийнхний дуу хоолой, байгаль орчны сурвалжлагч” сэдвээр хэлэлцсэн байна. Тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлсэн туршлага, бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг нэгтгэн дүгнэж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад тус арга хэмжээний зорилго оршиж буй. Бид энэ талаар дахин мэдээлнэ.