Цэцэрлэг болон I-III ангийн сурагчдын зуны амралт энэ сарын 8-с эхлэх бол IV-XII ангийн сурагчдийн амралт энэ сарын 14-с эхэлнэ хэмээн БШУЯ-наас мэдээллээ. Тодруулбал, алсын зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, багш нарын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавартай байгаа. Тиймээс албаныхан эцэг эх, багш, сургуулийн удирдлагуудаас зуны амралтыг наашлуулах талаар санал авахад 70 хувь нь зөвшөөрчээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эл судалгаанд үндэслэн ЕБС-ийн сурагчдийн зуны амралтыг наашлуулах шийдвэр гаргасан байна. Ташрамд дурдахад багш нарын амралтыг зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.