Үндэсний статистикийн хорооноос төрийн албан хаагчийн Үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг өнгөрсөн сард зохион байгуулсан. Манай улсад 205 мянган хүн төрийн албанд ажилладаг бөгөөд судалгаанд 160 мянга орчим нь оролцжээ. Эдгээр төрийн алба хаагчийн 50 хувь буюу 80 мянга нь монгол бичгээр уншиж, бичиж чаддаггүй нь судалгаагаар тогтоогдлоо.