Тогтвортой хөгжлийн боловсрол II төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний арга хэмжээ энэ сарын 3-наас 7-ныг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж буй. Тус арга хэмжээний хүрээнд маргааш 10.00-13.30 цагт “Хүүхдийн эрх, эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” хэлэлцүүлгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгуулах аж. Хэлэлцүүлгээр сургалтын орчныг эрүүл, аюулгүй, ногоон орчин бүрдүүлсэн байхаар хувирган өөрчлөхөд талуудын үүрэг оролцоо болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм байна. Иргэд EDUEXPO.MN хаягаар орж, бүртгүүлэн цахим хэлэлцүүлэгт шууд оролцох боломжтой аж.