Жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригт Монголын үндэсний бичиг, үсгийн баярын өдөр тохиодог. Эл өдөр үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах талаар олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Тиймээс тавдугаар сарын 2-7-ны өдрүүдэд Үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг үсэг, Монгол соёлын үнэт өв” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулах юм байна. Тус арга хэмжээний хүрээнд “МИНИЙ МОНГОЛ БИЧИГ” уралдааныг зарласан бөгөөд салбарын эрдэмтэд олон сонирхолтой сэдвээр цахим сургалт хийх аж. Уралдаанд чөлөөтэй сэтгэж зохиомжилсон монгол бичгийн бүтээл илгээж оролцоорой.