“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний арга хэмжээг Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран ирэх тавдугаар сарын 3-аас 7-ныг дуустал цахимаар зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд 10 000 хүн оролцох боломжийг бүрдүүлсэн хэмээн БШУЯ-аас мэдээллээ. Мөн дараах эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зэргийг цахимаар зохион байгуулна. Үүнд:
- “Тогтвортой хөгжлийн боловсрол ба Алсын Хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын санаачилга”-ын суурь болох нь” зөвлөгөөн
- “Дэлхийн том хичээл, тогтвортой хөгжлийн боловсрол” хэлэлцүүлэг (багш нар болон бусад оролцогчдын хүрээнд)
- “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл, орон нутгийн манлайлал” сэдвээр хэлэлцүүлэг
- “Хүүхдийн эрх, эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” форум (хяналтын болон боловсролын байгууллагуудын төлөөллийн хүрээнд)
- “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал;
- “Өсвөр үеийнхний дуу хоолой- Байгаль орчны залуу сурвалжлагч” хүүхэд залуусын форум.
- “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль, жижиг төсөл санаачилга” хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.