ЕБС-ийн 12-р ангийн төгсөх сурагчдын дунд сорил, эсээ, видео илтгэлийн “Залуус хөгжлийн түүчээ” уралдааныг зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус уралдааны II шат буюу эсээ бичлэгийн уралдаанд дараах сэдвээр оролцох юм байна. Үүнд:
- Залуус бид хөгжлийн түүчээ
- Хэрвээ би сургуулийн захирал байсан бол.
- Сошиалыг хөтлөх үү, сошиалд хөтлөгдөх үү
- Миний ирээдүйд найз нөхдийн нөлөө
- Ногоон хөгжилд бидний оролцоо
Дээрх сэдвийн аль нэгийг нь сонгон авч эсээ бичин уралдаанд оролцох аж. Материарлыг 5-р сарын 5-ны өдрийн 17.00 цаг хүртэл LEADER.EEC.MN цахим хаягаар хүлээн авах юм байна. Харин дүнг 5-р сарын 12-ны өдөр мэдээлэх бөгөөд шилдэг 50 суралцагчийг шалгаруулж, III шатанд оролцох эрх олгоно гэнэ.