Цар тахлын улмаас бизнес эрхлэгчдэд урьдчилан таамаглаагүй гэнэтийн олон нөхцөл үүсэж буй. Тиймээс Европын Холбооны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газар болон бусад байгууллагууд хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан 17 сэдвийн хүрээнд 214 удаагийн сургалтыг цахимаар зохион байгуулах гэж байна. Эл сургалт үнэ төлбөргүй бөгөөд Засгийн газраас ЖДҮ-г дэмжих бодлого, сангийн зээл, зээлийн батлан даалтын үйлчилгээ, бүтээгдэхүүний тохирлын үнэлгээ, хоршооны төрөл, давуу тал сэдвийн хүрээнд сургалт орох аж. Мөн бизнест түгээмэл тулгардаг асуудлууд болох санхүү, стратеги төлөвлөлт, маркетинг, хүний нөөцийн менежмент, эрсдэл, хямралын үеийн менежмент зэргийг зааж, сертификат олгох юм байна. Сургалтад хамрагдах иргэд https://www.youtube.com/channel/UCbkJljjC4rdL1w_2mdsgmeQ цахим хаягаар нэвтэрч үзнэ.