“Токио-2020” олимпын наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын туялзуур сэлэмний тэмцээнд манай улсаас Спортын Мастер Б.Амарзаяа оролцож, Монголын туялзуур сэлэмний түүхэнд тэмдэглүүштэй сайхан амжилт гаргалаа. Тодруулбал, тэрбээр ганцаараа Узбекистан улсыг зорьж олимпын эрх олгох Ази, Номхон далайн туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнд маш хүнд тулаанууд хийж хүрэл медалийн эзэн болов. Олимпын наадмын туялзуур сэлэмний ганцаарчилсан гурван төрөл тус бүрт 34, нийт 102 тамирчин, төрөл бүрт шилдэг 8 баг өрсөлдсөн байна.
Тэр хэсэгтээ гурав ялж , гурав ялагдан, цааш шалгарч, шөвгийн наймд Филиппиний Н.Абеллаг 15:3 , дөрөвний нэгт Вьетгамын Нгуен Фуонг~Ким-ийг 15:14-өөр хожсон. Харин хагас шигшээд Казахстаны У.Благанскаяд 14:15 ялагдал хүлээснээр хүрэл медаль хүртлээ. Хэрвээ түүнийг ялсан бол финалд олимпийн цорын ганц эрхийн төлөө тулалдах байв.