Монгол Улсын Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn цахим сайтад “Ковид-19” цар тахлын үеийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн байдлыг харуулах зорилгоор “Ковид-19” цэсийг шинээр байршууллаа. Үүнд:
- ЭРҮҮЛ МЭНД - “Ковид-19” цар тахлын батлагдсан тохиолдол, эмчлэгдсэн байдал, нас баралтын тоо,
- НИЙГЭМ - Ажилгүйдлийн түвшин, өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага, нийгмийн халамжийн үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ,
- ЭДИЙН ЗАСАГ- ДНБ-ийн өөрчлөлт, зээлийн өрийн үлдэгдэл, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны үндсэн үзүүлэлт зэрэг мэдээллүүдийг оруулжээ.
Үндэсний Статистикийн хорооноос боловсруулж, хэрэглэгчдэд хүргэдэг албан ёсны болон захиргааны статистик мэдээллээс нэгтгэн “Ковид-19” цар тахлын үеийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн гол үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөн өөрчлөлтүүдийг https://www.1212.mn/covid19.aspx цахим хуудснаас авах боломжтой боллоо.