Энэтхэгийн Засгийн газраас хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр 2021-2022 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Хөтөлбөрт хамрагдах 18-30 хүртэлх насны иргэд Энэтхэгийн Соёлын зөвлөлийн цахим хуудас буюу http://a2ascholarships.iccr.gov.in холбоосоор нэвтэрч, энэ сарын 30 хүртэлх хугацаанд бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсад суугаа Бүгд найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны reception.ulaan@mea.gov.in цахим хаяг руу захиа бичих эсвэл, 70132248 утсаар холбогдож авах юм байна.