Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Өмчийн хэлбэр харгалзахгүй, бүх шатны боловсролын байгууллага суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх” түр журмыг батлав. Тодруулбал, дээрх журамд “их, дээд сургуулиуд хичээл сонголт баталгаажуулахад төлбөр шаардаж, цуцлахгүй байх. Төлбөрийн уян хатан нөхцөлтэй буюу сар, улирлаар төлөх боломжийг сурагчдад олгох” гэж заажээ. Мөн хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд төрөөс үзүүлсэн хөнгөлөлттэй уялдуулан төлбөрийн хэмжээг багасгах, хичээл, сургалтад хамрагдах эрхийг төлбөр төлөөгүй шалтгаанаар хязгаарлахгүй, цахим хичээлийн давтлагатай холбоотой нэмэлт төлбөр авахгүй юм байна.