БШУЯ-аас хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийг Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг. Эл төслийн хүрээнд 2014-2024 он хүртэлх хугацаанд Япон улсад 1000 инженер бэлтгэх юм. Одоогийн байдлаар 593 хүн хөтөлбөрт хамрагдаж бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан бөгөөд 90 хувь нь мэргэжлээрээ ажиллаж буй. Харин үлдсэн хувь нь дэвшин суралцаж байгаа хэмээн БСШУЯ-аас мэдээллээ. Ташрамд дурдахад энэ жил 112 оюутан Японд сурах эрх авсан ба батламжийг өчигдөр цахимаар гардуулсан байна.