Нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл өнөөдөр (2021 оны дөрөвдүгээр сарын 7)-нд ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудад цахимаар “Хүүхдийн хөгжил, хамгаалал” сэдвээр хичээл орлоо. Уг хичээлийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлагын төлөв байдал, түүнээс үүдэн гарч буй хүчирхийллийн хэлбэрүүд, хууль, эрх зүйн зохицуулалт, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг агуулгыг хөндөж, дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Сургалтад 300 гаруй нийгмийн ажилтныг хамруулсан байна.