“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Сургуульд суурилсан менежмент” цахим сургалт эхэллээ. Тус сургалтад 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн 30 сургуулийн захирал, менежер зэрэг нийт 150 ажилтан хамрагдаж байна. Тэдэнд өөрийн сургуулийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, үр дүнтэй үйл ажиллагаа төлөвлөн, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.