Явган хүний зам дээр машинаа байрлуулсан иргэн цагдаад гомдол гаргажээ. Тодруулбал, явган хүний замаар дугуйтай зорчиж явсан хүү зай бага тул машиныг шүргэсэн гэнэ. Нэгэн иргэн нүүр номдоо энэ талаар "Өөрөө явган хүний зам дээр машинаа тавьчихаад дугуйтай хүүхэд зөрөхдөө багтахгүй шүргэчихсэн чинь цагдаа дуудаж хэмжилт хийлгэж байна” хэмээн бичжээ. Цагдаагийнхан иргэний мэдээллийн мөрөөр шалгалт хийсэн байна. Гомдол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.7 болон Түр ба удаан зогсох журам зөрчсөнийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, явган хүний гарц, зам дээр машин тавьж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан жолоочийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.