ХЭҮК-оос цэргийн байгууллагад дарамт, шахалт их байгааг шалгаж тогтоогоод ЗХЖШ-ынханд анхааруулж, таслан зогсоох албан даалгавар өгсөөр байтал хариу арга хэмжээ аваагүй, улмаар хүний амь эрсэдлээ хэмээн саяхан мэдээлэл хийсэн. Түүнчэн ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд албан шаардлагын хариуг хуулийн хугацаанд өгөөгүй шалтгаанаар ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг дуудаж уулзана гэдгээ мэдэгдэж байв. Үүний дагуу ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр төлөөний хүнээ ХЭҮК руу илгээжээ. Яг одоо ЗХЖШ-ын албаны дарга, хурандаа Д.Адъяабазар ХЭҮК-ын гишүүдтэй уулзаж, мэдээлэл тайлбар хийж байна. Уг уулзалтад хэвлэлийнхнийг оруулсангүй. Гэхдээ ЗХЖШ-аас ямар тайлбар хийснийг уулзалтын дараа товч байдлаар мэдээлэх гэнэ.