УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр болж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж дууслаа.
Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар нарын даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөх, Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөх, Сүхбаатарын Эрдэнэбат, Саарайгийн Жаргалсайхан нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Энхтайваны Энхжаргал, Хоржавын Амгалан, Лхагважавын Төр-Од нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилохыг байнгын хороо дэмжсэн юм.
Тэгвэл 12.00 цагт Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга Т.Мөнхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг ЭМДҮЗ-ийн даргар томиллоо. Харин ЭМДҮЗ-ийн Даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Б.Мягмарыг чөлөөлж, Х.Амгаланбаатарыг томилсон юм.