Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Г энэ сарын 28-нд байлдагчаа зодсон хэрэг гарсныг Unuudur.mn өмнө нь мэдээлсэн. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй эмчлүүлж байсан цэл залуухан 21 настай байлдагч урд шөнө нас баржээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг "Цэргийн нас барсан шалтгааныг тодруулахаар яг одоо задлан шинжилгээнд оруулах гэж байна. Ар гэрийнхнээс нь уучлал гуйсан. Цэрэг зодсон офицерт хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэх хариулт өглөө. Ийнхүү цэрэгт татагдаад удаагүй цэл залуухан байлдагч согтуу офицерын гарт амиа алдлаа. Эх орны цэрэг болсон хүүгээ аав, ээж нь эсэн мэнд ирнэ гэж итгэж үдсэн байх даа.
Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу