Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн Хустайн гурван даваа гэх газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдрийн 13.30 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Онцгой байдлын газрын Хангал сумын Хялгант тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 18.54 цагт түймрийг цурамд оруулж, өнөөдөр 07.00 цагт унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар Сэлэнгэ сумын 1.2 га талбай түймэрт өртөн, шатжээ.