Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн 2021-2022 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Эл хөтөлбөр хэл шинжлэл, шинжлэх ухаан, инженер, IT, архитектор, нийгмийн ухаан, дүрслэх урлаг, тайзны урлаг, буддизм судлал зэрэг мэргэжлээр бакалавр, мастер, доктор, докторын зэрэг горилон, хамрагдах боломжтой аж. Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэд ирэх сарын 30 хүртэл цахимаар бүртгүүлэх боломжтой.
Насны хязгаар: 18-30 нас /докторын хөтөлбөрт 45 нас/
Шаардлага: Англи хэлний мэдлэгтэй байх
Давуу тал: Жилийн тэтгэлэг, сургалтын төлбөр, байр, сарын тэтгэлэг, визийн зардал зэрэг багтана.