Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага цэргээ зодсон хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах тус цэргийн ангийн салаан дарга, дэслэгч Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч Б -г зодож хүнд гэмтэл учруулжээ. Хохирогчийн тархинд цус харваж, ухаангүй байдалтай Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийг шалгаж эхэлжээ. Хугацаат цэргийн албанд яваад эрэмдэг болсон залуус цөөнгүй бий. Батлан хамгаалах яам энэ асуудалд цэг тавьж чадахгүй байна. Хүний эрхийн үндэсний комиссоос Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т хандаж, цэргийн албанд явж буй залуусын эрхийг нь зөрчихгүй байх, хүн ёсоор харилцахыг удаа дараа анхааруулж байсан. Гэвч зэвсэгт хүчинд дээрх мэт харгислал гарсаар байна.