“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригийг менежер Н.Марал-Эрдэнийн хамт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн байцааж эхэлжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хориод буй гэнэ. Уг хоёр хүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, бусдад давуу байдал олгон урьдчилан үгсэн тохиролцож сонгон шалгаруулалт явуулдаг байсан хэмээн буруутгаж байгаа аж.