Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын даргаар 2016 оны есдүгээр сараас 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл ажилласан, бригадын генерал Ц.Амгаланбаярын хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг мөрдөн шалгаж эхэлжээ. Түүнд холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа гэнэ.
Зарим хүн “Тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид 2018 онд ШШГЕГ-аас 360 сая төгрөгөөр “Лексус-570” машин авч өгсөнтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн байх магадлалтай” хэмээж буй юм. Баттай эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “Эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал олгож, төсөвт хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа. Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэг албан тушаалтан нь эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлчихээд байхад тэтгэвэрт нь гаргаж, бусдад давуу байдал олгосон гэсэн мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн” гэв.
Бэлтгэсэн: Д.Дайчин