Ард иргэдийн дунд архидалт газар авсныг аль аль шатандаа хүлээн зөвшөөрсөн ч төр засаг дорвитой хариу арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс архинд хордсон, архинд донтсон иргэд жилд мянга мянгаараа нас барж байна. Бүр тодруулбал, өдөрт архины хордлогоор 4-5 хүн нас барж байгааг албаныхан хэлэв. Өчигдөр гэхэд архины хамааралтай гэх таван хүн өөр өөр газарт нас барсан байна. Тэд сүүлийн 30 хоног, хамгийн багадаа долоо хоног архи уусныг ар гэрийнхэн нь ярьжээ. Ажил олдохгүй, олдсон үнэлэмж багатай, ажиллаж буй орчин тав тохь муутай учраас залуус ажил голох, шантрах нь олонтаа гэнэ. Ямартай ч залуусыг сэргээх, сэхээрэх хэмжээний бодлого дутмаг байна. Улмаар иргэд архи ууж, архины хордлогоор болон гэмт хэргийн улмаас өдөрт хэдэн арваараа амиа алдаж байна.