Сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутагт коронавирусийн халдвар олноор бүртгэгдэж буй. Тэгвэл коронавирусийн халдвар илэрсэн, эрсдэл өндөр байгаа Улаанбаатар хотын болон 10 аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариутгалын ажлыг цаг алдалгүй зохион байгуулахад зориулж 512 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Иймд аймгийн Засаг дарга нар төсвийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулахад хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.