Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн 20 хорооны Засаг дарга нартай төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа. Прокуророос хорооны Засаг дарга нарт 2020 онд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдлын талаар болон прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцож байгаа талаар мэдээлэл хийж, санал солилцсон байна. Уулзалтын үр дүнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.