Боловсрол, шинжлэх ухааны яамныхан Английн Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн түвшний багш бэлтгэх “1000 багшийн сургалт”-ыг өнөөдөр эхлүүллээ. Сургалтад төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 669 захирал, 310 сургалтын менежер, Боловсрол, соёл урлагийн газрын 35 мэргэжилтэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 50 арга зүйч нар хамрагдаж байгаа аж. Дэлхийн нийтээр хэрэгжүүлж буй чанартай сургалтын хөтөлбөртэй танилцаж, туршлага судлах эл сургалтыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дэмжиж, “Глобал грөүф” институт, Гүрэн академи, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зохион байгуулж байна.