ИХ-ын гишүүн Сү.Батболдын ажлын албанаас С.Ганбаатарыг “Худал мэдээлэл хийж, гүтгэж байна” гэх мэдэгдэл гаргажээ. Харин С.Ганбаатар үүнийг үгүйсгэж, баримт, нотолгоотой шүүхийн шийдвэр, дүгнэлтийг үндэслэсэн хэмээн мэдэгдэж, Сү.Батболдыг мэтгэлцээнд дууджээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.