Засгийн газраас чиглэл өгч халдваргүй бүс болох хөдөө, орон нутгийн хичээл, сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх үүрэг өгч, шийдвэр гарсан гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэллээ. Харин Нийслэлдд хэзээнээс сургууль, цэцэрлэгийг нээхийг тодорхойлсон зүйл байхгүй. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Эрүүл мэндийн яамны санал дүгнэлтийг сонсож шийдвэрийг гаргана. Хөл хөдөлгөөн ихтэй байна. Цаг үеийн нөхцөл байдлаа дүгнэж ойрын хугацаанд шийдвэр гаргана гэв.