ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхлэж байгаатай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "ЭЕШ өгөх 100 орчим шалгатын байрыг бэлдэж байна. Бүртгэлийн алхмууд дээр гол анхаарах зүйлийн талаар гэвэл ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр өглөө эхэлсэн. Шалгуулагч иргэний үнэмлэх, цээж зураг, арын фон нь цайвар цулгуй өнгө байх шаардлагатай. Мөн шалгуулагч өөрийн и-мэйл хаягтай байх хэрэгтэй.
Нэг шалгалт 5,800, батламж 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх карт нь заавал тухайн шалгуулагчийн нэр дээр байх шаардлагагүй.Сүүлийн 2 жилээс эхлээд ЭЕШ-д шууд засалтыг нэвтрүүлсэн. Шалгалт дууссаны дараа засалтыг шууд хийгээд лайваар үзүүлэх ажиллагааг зохион байгуулна. Овог, нэр, регистрийн мэдээлэл зөрсөн тохиолдолд сургуулийн сургалтын албанд хандсанаар манай үнэлгээний төвд мэдээлэл засагдана. Өмнөх жилийн төгсөгчид хувийн мэдээлэл зөрсөн бол заавал улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байж дараа нь үнэлгээний төв дээр засагдах боломжтой. ЭЕШ-ийг зургаадугаар сарын дундуур, Монгол хэлний шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна" гэсэн мэдээллийг өглөө.