Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилын номыг дахин хэвлүүлжээ. Уг номд төрийн албан хаагчийн наад захын зайлшгүй мэдэх ерөнхий мэдлэг, эзэмшвэл зохих ур чадварын агуулгыг багтаасан байна. Төрийн албанд томилогдох шалгалтад тэнцэхийн тулд бус сорилтой холбогдох бусад эх сурвалжийг судлан мэдлэгээ тэлэх боломж болгон ашиглахыг давхар зөвлөж байна. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад бэлтгэх талаар 2020 онд хэвлэгдсэн өмнөх номыг болон нэгэн ижил агуулга бүхий дахин хэвлэлт болох энэхүү номыг мөн адил ашиглах боломжтой. Төрийн албаны зөвлөлөөс оролцооны олон талт байдлыг хангах, үйл ажиллагааны шинэ арга, хэлбэрүүдийг хэвшил болгох, төрийн албаны шалгалтын бэлтгэлээс өгсүүлээд бүхий л үе шатанд мэдлэгийн болон мэдээлэл технологийн боломжуудыг өргөн хүрээнд ашиглаж, программ хангамж, хөгжүүлэлт, хөндлөнгийн хяналттайгаар өмнөх шалгалтыг амжилттай зохион байгуулж чадсан. Төрийн албаны зөвлөлөөс уг номыг зөв хариулт-түлхүүрийн хамт цахимаар байршуулсан бөгөөд сорил тестээс хэсэгчлэн “хамтдаа бэлтгэе” цэсийг ажиллуулж, зорилтот бүлэгт зөв мэдээллээр хангах зэрэг ажлыг үргэлжлүүлэн шуурхай зохион байгуулж байна.