АНУ-ын өмнөд хэсэг болох Техас, Луизиана, Кентукки, Хойд Каролин, Миссури мужуудад эрс хүйтэрч цасан шуурга болсны улмаас 21 хүн амиа алдаж, олон сая гэр бүл цахилгаангүй болжээ. Эл статистик тоонд зам тээврийн осолд өртсөн, түлшний үүсгүүртэй халаагуур ашиглаж эсвэл машинаа асааж дулаацах гээд угаартаж нас барсан хүмүүс ч багтаж байгаа гэнэ.Эл байгалийн гамшиг Техас муж хамгийн ихээр нэрвэгдэж, 2.8 сая гаруй хүн цахилгаангүй болсон байна. Орегонд хүчтэй цасан шуурга болж 300 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарчээ. Миссисипи, Оклахома, Миссури, Арканзас мужийн хэдэн арван мянган оршин суугчид мөн цахилгаанаар тасарчээ. Эдгээр бүс нутагт урд өмнө үзэгдээгүй хүйтэрсний улмаас усны хоолойнууд хөлдөж хагарч, оршин суугчид ундны усаар ч тасраад байгаа аж. Хүмүүс дулаацахын тулд тавилгаа шатааж байгаа бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тавигджээ. Хоёрдугаар сарын 16-ны мягмар гарагийн байдлаар АНУ-ын нутаг дэвсгэрийн 73 хувь нь цасаар хучигджээ.