Эрс хүйтэрч, цаг агаарын байдал муудсаны учир АНУ-ын таван нисэх буудалүйл ажиллагаагаа зогсоов. Одоогийн байдлаар Техас, Миссисипи муж улсын олон улсын, Техас, Луизиана дахь бүс нутгийн гурван нисэх буудал хаагдаж, 3700 гаруй нислэг цуцаллаа.
Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд урьд өмнө болж байгаагүй гэж нэрлээд буй цасан шуурга 150 орчим сая хүн амьдардаг, баруун хойд болон өмнөд нутгийн 25 муж улсад үргэлжилж байна. Байгалийн гамшгийн улмаас дөрвөн сая хүн, тэдний дотор Техас муж улсын 3.6 сая гаруй оршин суугч гэрэл цахилгаангүй болсон байна. Техасын Даллас хотод 15, Оклахомад 21, Миссуригийн Канзаст 35 градуст хүрч хүйтэрчээ. Өмнөд муж улсуудад урд өмнө болж байгаагүй хүйтний улмаас ус дамжуулах хоолойнууд хагарсан гэнэ. Эдгээр муж улсын захирагч нар Үндэсний гвардын цэргүүдийг зам цэвэрлэх, гудамжинд байгаа хүмүүст туслах ажилд дайчлахыг үүрэг болгожээ. Мөн оршин суугчдад автомашинаар зорчихоос татгалзахыг зөвлөж байна. Зарим хотод нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Хүчтэй шуурч буй зүүн хойд Мэн муж улсаас өмнөд Техас муж улс хүртэл 2500 гаруй км газар нутагт орших долоон муж улсад цаг агаарын онц байдал зарласан байна.