АНУ-ын “SpaceX” компани “Falcon 9” зөөгч пуужингаар 60 бичил хиймэл дагуулыг амжилттай хөөргөв. Эдгээр хиймэл дагуулыг интернэт хангамжид ашиглах гэнэ. Тус компани нийт 11 мянган хиймэл дагуулыг ашиглалтад оруулахад 10 тэрбум доллар зарцуулна. Хамгийн анхны 60 хиймэл дагуулаа 2019 оны тавдугаар сард сансарт гаргажээ.