БНАСАУ-ын гол баяруудын нэг болох удирдагч агсан Ким Жөн Ирийн төрсөн өдрийг олныг хамарсан арга хэмжээ, цэргийн ёслолын жагсаалгүй тэмдэглэснийг “Yonhap” агентлаг уламжлав. Тодруулбал, Умард Солонгосын “Нодон шинмун” болон бусад хэвлэлд тус улсын одоогийн төрийн тэргүүн Ким Жөн Уны эцэг Ким Жөн Ирийн байгуулсан гавьяаг дурссан нийтлэлүүд гарсан ч уламжлал ёсоор олныг хамарсан урлаг, соёлын, төр, засгийн тэргүүн нар цэцэг өргөх, бунханд мөргөх зэрэг хүндэтгэлийн арга хэмжээ болсонгүй. “Ковид-19”-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар тархахаас сэргийлэн олныг хамарсан арга хэмжээнээс БНАСАУ-ын эрх баригчид татгалзахаар шийдсэн бололтой хэмээн Өмнөд Солонгосын шинжээчид тэмдэглэжээ.