Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийг хэрэгжүүлэгч “Каритас Чех Репаблик” олон улсын байгууллага хамтран ажиллах нь ээ. Хоёр байгууллагын төлөөлөл өчигдөр цахим уулзалт хийсэн байна. Цахим уулзалтаар дээрх хоёр байгууллага төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцжээ. Цаашлаад тус төслийг хэрэгжүүлэхэд бодит оролцоо ямар байх, гарах үр дүнгийн талаар ярилцсан аж. Мөн төслийн багийн 2021 онд хийх ажлын төлөвлөгөө болон нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй харилцан танилцжээ. "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн ерөнхий зорилго нь залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын чадавхыг бэхжүүлэн, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн, судалгаа хийх аж. Уг судалгаанд суурилан Монгол Улсын засаглал, хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай залуучууд, иргэний нийгмийг бэхжүүлэх зорилт тавьжээ.