Сассексийн гүн Харри болон гүнгийн авхай Меган Маркл нар хоёр дахь хүүхдээ тээж байгаа гэж тэдний албан ёсны төлөөлөгч мэдээлэв. "Арчи удахгүй ах болно гэдгийг бид баталж байна. Бид хоёр дахь хүүхэдтэй болж байгаадаа маш их баяртай байна" гэж Харри, Меган нар мэдэгдэлдээ дурджээ. Меган, Харри нарын анхны хүү Арчи 5-р сард хоёр нас хүрэх аж. “New York Times” сонинд өгсөн ярилцлагдаа гүнгийн авхай Меган өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үр зулбасан гэдгээ хэлжээ. Тэрээр Арчигийн живхийг сольж байхдаа хүчтэй өвдөлтийг мэдэрч шалан дээр унасан байна. "Анхны хүүхдээ тэврээд хоёр дахь хүүхдээ алдаж байгаагаа би мэдсэн" гэж Меган ярьжээ. Тэрээр цааш нь “Би эмнэлгийн орон дээр хэвтэж, нөхрийн маань сэтгэл зүрх утгаараа эмтэрч байсан ч надад туслах гэж оролдож байгааг би харсан. Хүүхдээ алдах нь бараг тэвчихийн аргагүй уй гашуу юм. Олон хүмүүс үүнийг мэддэг ч, энэ тухай маш бага ярьдаг" гэжээ.
2020 оны нэгдүгээр сард Меган, Харри нар Британийн хааны гэр бүлийн гишүүний албан ёсны үүрэгт ажлаасаа татгалзаж, Калифорниа руу нүүсэн. Тэдний Их Британийг орхих шийдвэр гаргах болсон нэг шалтгаан нь шар хэвлэлийн хэвлэлийн хяналтаас зайлсхийх явдал байв. Харри, Меган нар хааны цол хэргэмээсээ татгалзсан ч Сассексийн гүн, гүнгийн авхай хэвээр үлдсэн юм.