Энэтхэгийн далайн хойд хэсэгт Иран, Оросын тэнгисийн цэргийн сургуулилт Даваа гарагт эхэлжээ. Энэ тухай ТАСС агентлагт Тегеран дахь Оросын Элчин сайдын яамны хэвлэлийн атташе мэдээлжээ. "Сургуулилт өнөөдөр эхэллээ. Бид үүнийг баталж байна" гэж атташе хэлсэн байна. Өмнө нь Ираны Батлан хамгаалахын хэвлэлийн алба хоёр улсын цэргийн сургуулилт 2-р сарын 16-нд эхэлнэ гэж мэдэгдэж байсан юм. 2019 оны 12-р сарын сүүлчээр Энэтхэгийн далай ба Оманы буланд Иран, Орос, Хятадын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт болсон билээ. Уг ажиллагаа дөрвөн өдөр үргэлжилж байжээ.