Ардчилсан Конго Улсад эбола вирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт эхэлжээ. Энэ тухай ДЭМБ-ын Африкийн бүс нутгийн товчооны албан ёсны Твиттер хуудсанд мэдээлсэн байна. "Эбола вирусийн эсрэг вакцинжуулалтын кампанит ажил халдварын анхны тохиолдол гарч ирснээс хойш ердөө долоо хоногийн дараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Бутембо хотод албан ёсоор эхэллээ. Вакциныг хамгийн түрүүнд вирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй Матанда эрүүл мэндийн төвийн ажилчид хийлгэжээ" гэж тайланд дурджээ. Өмнө нь ДЭМБ Гвиней улсад эбола вирусийн дэгдэлт эхэлснийг баталсан юм. Тус улсад 1-р сарын сүүлчээс хойш Эбола вирусийн халдварын 7 тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ-ын мэргэжилтнүүд Гвиней улсын хөрш зэргэлдээ орнуудын засгийн газруудтай хамтран өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.