1249 оны энэ өдөр Францын хаан IX Людовикийн өөрийн элчээ Монголын эзэнт гүрэн рүү илгээжээ.
1968 оны энэ өдөр Испанийн сүмийн шүүх Нидерландын бүх иргэдэд алах ял оноожээ.
1630 оны энэ өдөр Голландын цэргүүд Бразилийн Олиндаг эзэлжээ.
1742 оны энэ өдөр Уилмингтоны гүн, Спенсер Комптон Их Британийн Ерөнхий сайд болжээ.
1704 он - Варшавын Холбоо (1704) Хүчит Августыг хаан ширээнээс огцруулж, Хаант төргүй болохыг тунхаглажээ. Энэ нь Польшийн иргэний дайны эхлэлийг тавьжээ.
1916 оны энэ өдөр генерал Юденичийн удирдсан Оросын арми Туркийн 3-р армийг бут цохиж, Эрзерумыг эзэлжээ.
1918 оны энэ өдөр Литва Орос болон Герман улсаас салж тусгаар тогтнож буйгаа тунхаглажээ.
1923 оны энэ өдөр Английн археологич Ховард Картер Египетийн фараон Тутанхамуны булшийг онгойлгожээ.
1934 оны энэ өдөр Австрийн иргэний дайн Социал-демократуудын ялагдлаар өндөрлөжээ.
1936 оны энэ өдөр Испанийн бүх нийтийн сонгуульд Ардын фронт хүчин ялалт байгуулжээ.
1942 оны энэ өдөр Афинд фашистын эсрэг Грекийн Ардын чөлөөлөх арми байгуулагджээ.
1959 оны энэ өдөр Кубын Ерөнхий сайд Фидель Кастро болжээ.
1962 оны энэ өдөр Баруун Германы далайн эргийн бүс нутгуудад үер буусны улмаас 315 хүн амь үрэгдэж, 60 мянга орчим байшин сүйджээ
1978 оны энэ өдөр BBS хэмээх анхны компьютержүүлсэн цахим мэдээллийн самбарыг бүтээжээ.
1992 оны энэ өдөр Тегеран хотод болсон Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанаар Азербайжан, Узбекистан, Туркмени, Киргиз, Тажикстан улсууд тус байгууллагад гишүүнээр элсжээ.
1999 оны энэ өдөр Узбекистан улсын нийслэл Ташкент хотод гарсан цуврал дэлбэрэлтийн улмаас 16 хүн амь үрэгдэж хэдэн зуун хүн шархаджээ.
2005 оны энэ өдөр дэлхийн дулаарлын эсрэг агаар мандал дахь хүлэмжийн хийг бууруулах зорилгоор байгуулсан Киотогийн гэрээ хүчин төгөлдөр болжээ.
2013 оны энэ өдөр Пакистаны Кветта хотын Хазара хотын зах дээр бөмбөг дэлбэрч 80 гаруй хүн амиа алдаж, 190 хүн шархаджээ.