2019 оны 12-р сараас хойш Хятадад дор хаяж 13 өөр төрлийн коронавирусийн халдвар тархсан байжээ. Ийм дүгнэлтэд БНХАУ-д ажиллаж байгаа ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн багийнхан хүрчээ. Энэ тухай шинжээчдийн багийн ахлагч, зоноозын халдварт өвчин, хүнсний аюулгүй байдал хариуцсан газрын мэргэжилтэн Питер Бен Эмбарек ярьжээ. "Коронавирусийн халдварт өвчний анхны дэгдэлт бүртгэгдсэн Ухань хотод 2019 оны 12 дугаар сард коронавирусийн 13 төрлөөр халдварласан хамгийн багадаа 1000 гаруй тохиолдол гарсан гэж үзэх үндэслэл бий” хэмээн тэрбээр "CNN" телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна. "Тухайн үед бүртгэгдсэн 174-хөн тохиолдлын талаарх мэдээллийг Хятад ДЭМБ-ын шинжээчдэд өгсөн. Гэтэл коронавирусний халдварт өвчнийг зөвхөн хүндээр туссан өвчтөнүүд эмчид хандсан учир энэ тоо илүү их байсан гэсэн үг" хэмээн Эмбарек цохон тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар өвчтөнүүдийн 15 хувьд нь л коронавирус хүнд хэлбэрээр илэрчээ. Энэ өвчин дийлэнх тохиолдолд хөнгөн хэлбэрээр илэрдэг аж.