Испанид нэг эрэгтэй, түүний насанд хүрээгүй охиныг хоёр цагдаа зодсоныг иргэд эсэргүүцсэний улмаас эмх замбараагүй байдал үүссэнийг АВС телевиз мэдээллээ. Өөртөө засах эрхтэй Андалус мужийн Линарес сууринд эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа нь оролцогч, хэв журам сахиулч хоорондын мөргөлдөөн болсон аж. Энэ үеэр 13 иргэнийг саатуулсны дунд насанд хүрээгүй хоёр хүн байжээ. Цагдаагийн 19 ажилтан гэмтсэн гэнэ.