“Их-7”-гийн орнуудын удирдагч нар энэ сарын 19-нд цахимаар уулзаж, цар тахалтай тэмцэх болон вакциныг дэлхий даяар шударгаар хуваарилах асуудлыг хэлэлцэх болсныг Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Япон, Европын Холбооны удирдагчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа ийн уулзах гэж байна. Тус бүлгийг даргалж буй Британийн Ерөнхий сайд Б.Жонсон цар тахалтай дэлхий нийтээр хамтран тэмцэхийг уриалахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены оролцоотой энэ уулзалтыг ашиглахаар төлөвлөж буй аж. “Бүх орныг цар тахлаас хамгаалах хүртэл нэг ч улс аюулгүй байх боломжгүйг коронавирус тархсан сүүлийн 12 сар харууллаа. Тиймээс вакцинжуулалт олон улсын хамтын ажиллагааны үнэ цэнийг хариулах шинэ боломжийг бүрдүүлнэ” хэмээн Лондон найдаж байна.