Өнгөрсөн Бямба гарагт /2021,02.13/ болсон газар хөдлөлтийн улмаас Фукушимагийн атомын цахилгаан станцаас цацраг идэвхт ус алдагдсан нь тогтоогджээ. Энэ тухай эрчим хүчний TEPCO (Tokyo Electric Power Company) компани мэдээлэв. Фукушима-1 ба Фукушима-2 атомын цахилгаан станцын ашигласан цөмийн түлш хадгалах усан сангаас бага хэмжээний ус алдагдсаныг TEPCO компанийн мэргэжилтнүүд олж мэджээ. Тэдний мэдэгдэж буйгаар "Фукушима-2" атомын цахилгаан станцын эрчим хүчний эхний хэсгээс 160 орчим миллилитр ус, өөр усан сангаас дахин 1.4 литр ус асгарсан байна. Энэ нь ашигласан түлшийг хөргөх явцад нөлөөлөхгүй гэдгийг мэргэжилтнүүд баталжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Фукушима-1" цөмийн станцын ослын тавдугаар эрчим хүчний хэсэгт 600 миллилитр ус, зургадугаар хэсэгт 1.6 литр шингэн асгарсан хэмээн мэдээлжээ. Хоёр эрчим хүчний нэгдсэн усан сангаас дахиад 600 миллилитр шингэн дутагдсан байна. Асгарсан ус нь хүрээлэн буй орчинд аюул занал учруулахгүй, учир нь түүний хэмжээ бага, цацраг идэвхт бодисын агууламж ач холбогдолгүй гэдгийг тэмдэглэжээ.
Өнгөрсөн Бямба гарагт /2021.02.13/ Японы зүүн хойд хэсэгт тодруулбал Фукушима мужид 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Гамшгийн улмаас 150 орчим хүн гэмтэж бэртжээ. Маргааш нь буюу Ням гарагт дахин 5,2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.