Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2247 болсон бол үүнээс 1640 тохиолдол нь эдгэрсэн. Коронавирусний халдвар авсны улмаас 582 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилан үзвэл хөнгөн 494, хүндэвтэр 84, хүнд 3, маш хүнд 1 хүн байна.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр 45,351 хүнээс сорьц авсан. Үүнээс 29664 хүний шинжилгээний хариу гараад байна. Эдгээрээс одоогоор халдвар илрээгүй байна" гэлээ.