Худалдаа хөгжлийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд ковид-19-ийн эсрэг вакцины 200 мянган тунг өөрсдийн зардлаар худалдан авч, харилцагчдаа вакцинд хамруулахаар болжээ. Энэ талаар тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдэгдлээ. Тодруулбал, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд буй AstraZeneca болон ОХУ-ын "Спутник-V" вакцины 200 мянган тунг ирэх гуравдугаар сардаа багтаан оруулж ирэх юм байна.