Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 9089 хүн нэвтэрчээ. Тухайлбал 1408 тээврийн хэрэгслээр 3117 зорчигч хот руу нэвтэрч, 2082 тээврийн хэрэгслээр 5972 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 85 ажилтан үүрэг гүйцэтгэлээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 29 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 249.302 автомашины 592.296 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.