АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчид өнгөрсөн сарын 6-нд нийслэл Вашингтон дахь Конгрессын ордон руу өөрсдийн дураар халдсан гэж түүний өмгөөлөгч нар мэдэгджээ. Конгрессын Төлөөлөгчдийн танхим нь Д.Трампад итгэл үл үзүүлэх тогтоолыг өнгөрсөн сард баталсан бөгөөд түүнийг шүүх ажиллагаа Сенатын танхимд өнөөдөр эхлэх юм. Тэрбээр хариуцлага алдсаныхаа төлөө албан тушаалаасаа огцорч, итгэл үл хүлээсэн этгээдээр зарлуулах асуудалд хоёр дахь удаагаа холбогдсон АНУ-ын түүхэн дэх анхны Ерөнхийлөгч болж буй.
АНУ-ын Ерөнхийлөгч асны дэмжигчдэдээ хандан хэлсэн үгнь үймээн самуунд өдөөн турхирсан хэмээн Төлөөлөгчдийн танхим түүнийг буруутгасан билээ. Тэрбээр шүүх ажиллагааны үеэр мэдүүлэг өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Д.Трампыг дэмжигчид Капитолын ордон руу халдах үеэр таван хүн амиа алдсаны дунд цагдаагийн нэгэн ажилтан байв.