· Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг хоёрдугаар сарын 8-наас олгож эхэлсэн.
· Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-нөөс олгоно.
· Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу хоёрдугаар сарын 10-наас олгоно.
· Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ хоёрдугаар сарын 17-ноос олгож эхэлнэ.
ХНХЯ-наас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлж Нийгмийн халамжийн үйлчилгээг www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руугаа цахим банк болон ATM-ээс авахыг уриалж байна.